2020/06/30

Христэд итгэгч, хамтрагчтайгаа хэрхэн ажлын сайн харилцаа тогтоосон тухай

Жианьшинь, Малайз

Христэд итгэгч, хамтрагчтайгаа хэрхэн ажлын сайн харилцаа тогтоосон тухай

  Редакторын үг: Ашиг сонирхол хөндөгдсөн үед хүмүүсийн хооронд нөхөрлөл гэж байдаггүй хэмээн хүмүүс үргэлж хэлдэг. Энэ ч үнэн. Хувийн ашиг сонирхол бүхнээс түрүүнд тавигддаг орчин үеийн нийгэмд өөрсдийнхөө ашиг сонирхлын өмнө гэр бүлийн холбоо, нөхөрлөл, хайрыг хадгалах хэцүү юм. Өөрийн ашиг сонирхлыг бодолцсоноос үүдэн юугаа ч ярьж болдог найзтайгаа харилцах харилцаа нь муудсан Жианьшинь эгчийн хувьд ч гэсэн ийм байлаа. Гэвч дараа нь Жианьшинь найзтайгаа маргаанаа шийдвэрлэж, урьдынх шигээ эвтэй болж чадсан юм. Жианьшинь яаж ингэсэн бэ? Түүний туршлагын талаар уншицгаая.

2020/06/15

Эзэн Есүс ирчихсэн | Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг | Хаанчлалын магтаал хөгжимт драм


Эзэн Есүс ирчихсэн | Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг | Хаанчлалын магтаал хөгжимт драм

Одод түгсэн, нам гүм, амгалан шөнийн тэнгэр дор хэсэг Христчүүд Аврагчийн эргэн ирэхийг чин үнэнчээр хүлээж хөгжилтэй аянд дуулж, бүжиглэнэ. "Бурхан эргэн ирсэн", "Бурхан шинэ үгсийг өгүүлжээ" гэсэн баяртай мэдээг дуулахдаа тэд гайхаж бас хөөрчээ. Тэд: "Бурхан эргээд ирсэн гэв үү?" "Бурхан аль хэдийн гарч ирсэн гэв үү?" гэж бодно. Сониучирхан бас эргэлзэн тэд бие биеийнхээ араас Бурханы шинэ үгийг эрэх аялалдаа гарна. Хүнд бэрх эрлийнхээ явцад зарим нь эргэлзэж байхад бусад нь бүхнийг зүгээр л хүлээж авч байв. Зарим нь ямар ч тайлбаргүйгээр ажиглаж байхад бусад нь санал дэвшүүлж, хариултыг Библиэс хайж байсан ч эцэстээ үр дүнгүй байлаа ... Ийнхүү шантрах мөчид нь гэрч тэдэнд Хаанчлалын эрин үеийн Библийн нэг хувийг авчирч өгөхөд тэд номны үгэнд ихэд шимтэв. Энэ ямар төрлийн ном юм бэ? Тэд үнэхээр энэ номноос Бурханы өгүүлсэн шинэ үгсийг олсон болов уу? Тэд Бурханы илрэлтийг угтаж авсан уу?

2020/06/10

Гоё магтан дуу “Бурханыг гэсэн Петрийн хайрын илэрхийлэл” үгтэй


Гоё магтан дуу “Бурханыг гэсэн Петрийн хайрын илэрхийлэл” (үгтэй)

Петрийн амьдрал дахь Бурханы хүсэлд нийцээгүй юу ч
түүний сэтгэлийг түгшээсэн.
Хэрвээ Бурханы таалалд нийцээгүй бол тэр харамсаж,
Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгох замыг хайсан.
Амьдралынхаа жаахан зүйлд ч Петр
Бурханы хүслийг биелүүлэхийг өөрөөсөө шаардаж,
хуучин зан чанартаа өршөөлгүй хандаж,
үнэн рүү гүн орохыг өөрөөсөө шаардсан.
Гэсгээлт, шүүлт эсвэл гай зовлон ч бай,
чи үхтэлээ дуулгавартай байж чадна.
Үүнийг Бурханы бүтээл биелүүлэх ёстой.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.


Бурханы шаардсан хэмжээнд хүртэл
Петр Бурханыг хайрласан.
Зөвхөн ийм хүмүүст л гэрчлэл байдаг.
Итгэлээрээ Петр, бүх зүйл дээр
Бурханыг хангалуун байлгахаар хичээж,
Бурханаас ирсэн бүхнийг даган,
гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, цэвэршүүлэлт,
гай зовлон, амьдралын гачигдлыг хүлээн зөвшөөрсөн.
Бурханыг гэх түүний хайрыг юу ч ганхуулж чадахгүй.
Энэ нь Бурханыг гэх туйлын хайр биш гэж үү?
Энэ нь Бурханы бүтээлийн
үүргийг биелүүлдэггүй гэж үү?
Гэсгээлт, шүүлт эсвэл гай зовлон ч бай,
чи үхтэлээ дуулгавартай байж чадна.
Үүнийг Бурханы бүтээл биелүүлэх ёстой.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/06/05

“Оюун санааны тэмцэл” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл Mонгол хэлээр


“Оюун санааны тэмцэл” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл Mонгол хэлээр
Оюун санааны тэмцэл бол Бурханы үгийн шүүлт гэсгээлтийг туулж буй Христэд итгэгчийн гэрчлэл юм. Гол дүрийн баатар чуулганы удирдагч бөгөөд цуглааны үеэр ах эгч нарын хуваалцсан санаа бодлоос, хадам дүү нь үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс бүрэн татгалзаж, янз бүрийн муу зан авираар чуулганы ажлыг үймүүлж, саатуулж ирсэн гэдгийг олж мэджээ. Тэрээр хадам дүү нь чуулганаас хөөгдөх ёстой мууг үйлдэгч мөн гэдгийг үнэний зарчмын үндсэн дээр баталгаажуулна. Гэвч сэтгэлийн холбоо сүлбээнээсээ үүдэн үнэнийг хэрэгжүүлж, чуулганы ажлыг хамгаалж үл чадах бөгөөд тэр ч байтугай хадам дүүгийнхээ талд орж, түүнийг өмөөрчээ. Өвчний шаналант сахилгажуулалт, Бурханы үгийн шүүлтийг туулсныхаа дараа тэрээр Бурханы зөвт зан чанарын талаар бага зэрэг мэдлэгтэй болохын зэрэгцээ сэтгэл хөдлөлөөр юм хийхийн мөн чанар, аюулт үр дагаврыг ойлгож авна. Эцэст нь тэрээр үнэн болон зарчмын шаардлагын дагуу сэтгэл хөдлөлийн хязгаарлалтаас мултарч, мууг үйлдэгчийг чуулганаас хөөсөн бөгөөд үнэнийг хэрэгжүүлснээр бий болдог амар амгалан, тайван байдлыг эцэстээ мэдэрсэн билээ.

2020/05/31

Христийн сүмийн дуу “Өвчин тусах нь Бурханы хайр юм” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Өвчин тусах нь Бурханы хайр юм” (Lyrics)
Бүхний Тэргүүн, Төгс Хүчит Бурхан
сэнтийнээсээ хааны эрх мэдлийг хэрэгжүүлдэг.
Тэр бүх зүйлийг захирч,
энэ газар дээр биднийг чиглүүлдэг.
Түүний өмнө ир, цаг үргэлж суралц.
Бүх хүн, эд зүйл, хэрэг явдлыг
Бурханы сэнтий зөвшөөрдөг.
Өвчин тохиолдсон ч Бурханд сайн зорилго байдаг.
Битгий гомдолло, Тэр нигүүлслээ өгнө.
Бие зовсон ч Сатаны санааг чи агуулж болохгүй.
Өвчтэй үедээ Бурханыг магт.
Битгий зүрх алд, битгий бууж өг.
Чамайг эрж хайхад Бурхан гэрлээ
чамайг эрж хайхад Бурхан гэрлээ гийгүүлнэ.


Иов ямар итгэлтэй байсныг бод. Бурхан бол хүчит эмч.
Өвчин дотор байвал, чи өвдөнө.
Сүнс дотор байвал, чи эрүүл байна.
Амьсгалж байгаа бол Бурхан чамайг үхүүлэхгүй.
Амилсан Христийн амь бидэнд байгаа ч
Бурханд итгэх итгэл маань дутмаг.
Тэр бидний дотор итгэлээ оруулах болтугай.
Түүний бүх үг маш сайхан.
Бурханы үг бүгдэд эм болдог.
Бурханы үг бүгдэд эм болдог.


Диавол ба Сатаныг шившиг болго.
Бурханы үг бидний зүрх сэтгэлийг хурдан аварна.
Бурханы үг бол бидний дэмжлэг.
Бүх муу зүйлийг зайлуулж,
бүхнийг амар тайван болгодог.
Итгэл нь ганц дүнзэн гүүр мэт.
Хулчгар нэгэн давж чадахгүй.
Гэвч золиосолдог хүмүүс үүнийг давж чадна.
Хулчгар бодлуудаар Сатан мэхэлдэг.
Хүмүүс итгэлийн гүүрийг давж,
Бурхан руу орно гэдгээс эмээдэг.
Сатан муу бодлоо бидэнд илгээхээр олон арга сэддэг.
Бидний хорыг цэвэрлээсэй гэж
Бурханы гэрэлд үргэлж залбир.
Бурхан руу ойрт. Тэр бид бүгдийг.
Бурхан руу ойрт. Тэр бид бүгдийг захираг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/05/25

“Бурханы аврал”Христэд итгэгчдийн гэрчлэлийн видео (Mонгол хэлээр)


“Бурханы аврал”Христэд итгэгчдийн гэрчлэлийн видео (Mонгол хэлээр)
Гол дүрийн баатар Бурханд итгэдэг болсныхоо дараа үүргээ биелүүлж, өөрийгөө зарлагадах хүсэл тэмүүлэлтэй болно. Гэвч “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчир”, “Ухаан зарвал бусдыг захирна, хүч зарвал бусдад захирагдана” гэх зэрэг сатанлаг хор түүнийг төөрөгдүүлж, завхруулжээ. Тэгээд өөрийн эрхгүй алдар нэр, байр суурь хөөцөлдөж, нэг л мэдэхэд биеэ тоосон зан чанартаа захирагдсан байлаа. Эрх мэдэл, ашиг хонжооны төлөө хамтран зүтгэгчидтэйгээ өрсөлдөж, ах эгч нарт сургамжлан, тэднийг боогдуулж, бүх зүйл дээр эцсийн шийдвэр гаргахыг хүснэ. Гэвч тэр Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан өөрийн буруу эрэл хайгуул, завхарсан зан чанарын талаар зарим ойлголттой болжээ. Дараа нь түүнийг цагдаа нар баривчилж, ХКН-ын харгис хавчлага, албадан суртал ухуулгад хамруулна. Үүгээр тэр ХКН-ын ёрын муу мөн чанарыг ялган таньж чаддаг болох бөгөөд өөрийнхөө доторх агуу улаан лууны хорыг гүнээ эргэцүүлж, ойлгож аваад улмаар харамсаж, өөрийгөө жигшиж, Бурханд гэмшиж эхэлжээ…


2020/05/09

Magtan duu 2020 “Төгс Хүчит Бурхан яруу алдарт хаан ширээндээ заларлаа”


Magtan duu 2020 “Төгс Хүчит Бурхан яруу алдарт хаан ширээндээ заларлаа”
Ялгуусан Хаан алдар суут сэнтийдээ заларна.
Тэрээр золин авралыг гүйцэлдүүлж,
Өөрийн бүх ардыг алдартайгаар гарч ирэхэд удирдан хөтөлсөн юм.
Тэрээр орчлон ертөнцийг гартаа атгаж,
бурханлаг мэргэн ухаан болон сүр хүчээрээ
Cионыг барьж, батжуулсан.
Сүр жавхлангаараа Тэр нүгэлт ертөнцийг шүүдэг;
Тэрээр бүх үндэстэн, бүх хүн,
газар дэлхий, тэнгис далай хийгээд
тэдгээрт оршин буй бүхий л амьд зүйлийг,
мөн түүнчлэн садар самууны дарсанд согтогсдыг шүүдэг.

Христэд итгэгч, хамтрагчтайгаа хэрхэн ажлын сайн харилцаа тогтоосон тухай

Жианьшинь, Малайз   Редакторын үг : Ашиг сонирхол хөндөгдсөн үед хүмүүсийн хооронд нөхөрлөл гэж байдаггүй хэмээн хүмүүс үргэлж хэлд...